AI зураг · 1–3 минутад бэлэн
Хар цагаан зургийг өнгөтэй болгох
Аав ээж, өвөө эмээгийнхээ хар цагаан зургийг бодит, байгалийн өнгөтэй болгоно: арьс, үс, дээл, тэнгэр, тал нутаг. Гэмтэлгүй хар цагаан зурагт хамгийн хурдан, хямд. Урагдсан, толботой бол «Хуучин зураг сэргээх»-ийг сонгоорой — тэр нь засаад бас өнгөтэй болгоно.


Юу хийдэг вэ
- Хар цагаан, сепиа өнгийн зургийг бодит өнгөтэй болгоно
- Автоматаар, 1–3 минутад
- Хэвлэмэл зургийг утсаар дарж авсан ч болно
Хэрхэн захиалах вэ
- 01
Зургаа оруул
Утсаараа авсан эсвэл хадгалсан зургаа сонгоно. Бүртгүүлэх шаардлагагүй.
- 02
QPay-ээр төл
Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк гээд 20 гаруй банкны аппаар.
- 03
1–3 минутад бэлэн
Зураг автоматаар хийгдэж, хуудсан дээр гарч ирнэ. Татаж аваад хэвлүүлж, сошиалд тавина.
Түгээмэл асуулт
Өнгө нь жинхэнэ шиг гарах уу?+
AI зураг дээрх зүйл бүрийг таньж байгалийн өнгө өгнө. Хувцасны яг өнгийг мэдэхгүй тул ойролцоо, бодитой харагдах өнгөөр будна.
Урагдсан хар цагаан зураг бол?+
«Хуучин зураг сэргээх» үйлчилгээ зураас, толбо, нугалааг засаад бас өнгөтэй болгоно.
Фотошопоор засуулахаас юугаараа ялгаатай вэ?+
Мастер хайж, мессежээр тохирч, хэдэн өдөр хүлээх шаардлагагүй. Зургаа оруулаад QPay-ээр төлмөгц автоматаар хийгдэж 1–3 минутад бэлэн болно — шөнө, амралтын өдөр ч ажиллана.
Миний зургийг хэн нэгэн харах уу?+
Үгүй. Зургийг зөвхөн таны захиалгыг хийхэд ашиглаад 30 хоногийн дараа автоматаар устгана. Захиалгын хуудас зөвхөн танд өгсөн холбоосоор нээгдэнэ.