Шинэчилсэн: 2026-11-11
Үйлчилгээний нөхцөл
Энэхүү вэбсайтаар дамжуулан Хэппи Солюшнс ХХК (цаашид "бид") AI зургийн үйлчилгээ үзүүлж, дижитал бараа худалдана. Төлбөр төлснөөр та доорх нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
1. Захиалга ба төлбөр
- Үнийг төгрөгөөр тооцох бөгөөд НӨАТ-ын асуудлыг хүчин төгөлдөр хуулийн дагуу шийдвэрлэнэ.
- Төлбөрийг зөвхөн QPay-ээр хүлээн авна. Төлбөр баталгаажсаны дараа захиалга биелэгдэж эхэлнэ.
- Төлөгдөөгүй захиалга 30 минутын дараа автоматаар хүчингүй болно.
2. Хүргэлт
- Код болон AI зургийг автоматаар, тоглоомын цэнэглэлтийг ажлын цагаар ихэвчлэн 5–15 минутад хүргэнэ.
- Хүргэлтийг захиалгын хуудсаар (холбоосоор) хүлээн авна. Холбоосоо хадгалах нь худалдан авагчийн үүрэг.
- Тоглоомын ID, тоглогчийн мэдээллийг зөв оруулах нь худалдан авагчийн үүрэг. Буруу мэдээллийн улмаас үүссэн хохирлыг бид хариуцахгүй.
3. Буцаалт ба дахин гаргах
- Дижитал үйлчилгээ учраас төлсөн төлбөрийг буцаан олгохгүй.
- AI зургийн үр дүн таалагдаагүй бол захиалгын хуудсан дээрх «Дахин гаргах» хэсэгт юуг засахыг бичээд нэг удаа үнэгүй шинээр гаргуулж болно. Өмнөх хувилбарууд устахгүй.
- Техникийн саатлаас болж хүргэлт удааширвал бид асуудлыг засаж, заавал хүргэнэ.
4. AI үйлчилгээ
- Та зөвхөн өөрийн эсвэл ашиглах эрхтэй зургаа оруулна. Бусдын эрхийг зөрчсөн, хууль бус агуулгатай зураг оруулахыг хориглоно.
- AI бодит байдлыг 100% сэргээдэггүй тул зарим нарийн хэсэг өөрчлөгдөж болно.
5. Холбоо барих
Асуудал гарвал захиалгын дугаараа дурдаж happysolutionsllc354@gmail.com холбогдоно уу.