AI зураг · 1–3 минутад бэлэн

Хуучин зураг сэргээх

Ээж аавынхаа залуу үеийн, өвөө эмээгийнхээ урагдсан, үрчийсэн, бүдгэрсэн зургийг утсаараа дарж оруулаад 1–3 минутад сэргээлгээрэй. Зураас, толбо, нугалааг арилгаж, царайг тодруулж, хар цагаан бол бодит өнгөтэй болгоно. Хүмүүсийн царай, дүр төрх өөрчлөгдөхгүй.

Дараа
Өмнө
ӨмнөДараа
Урагдсан хуучин гэр бүлийн зургийг сэргээсэн жишээ · гулсуулж харьцуулаарай

Юу хийдэг вэ

  • Урагдсан, нугалсан, зураастай, толботой зургийг засна
  • Бүдгэрсэн, муу чанартай зургийг тодруулна
  • Хар цагаан зургийг бодит өнгөтэй болгоно
  • Хэвлэмэл зургийг утсаар дарж авсан ч болно
  • Нэг дор 10 хүртэл зураг

Хэрхэн захиалах вэ

  1. 01

    Зургаа оруул

    Утсаараа авсан эсвэл хадгалсан зургаа сонгоно. Бүртгүүлэх шаардлагагүй.

  2. 02

    QPay-ээр төл

    Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк гээд 20 гаруй банкны аппаар.

  3. 03

    1–3 минутад бэлэн

    Зураг автоматаар хийгдэж, хуудсан дээр гарч ирнэ. Татаж аваад хэвлүүлж, сошиалд тавина.

Түгээмэл асуулт

Хуучин зургаа яаж оруулах вэ?+

Зургаа ширээн дээр тэгш тавиад, гэрэл ойхгүй газар утсаараа яг дээрээс нь дарж авна. Сканердсан зураг бүр сайн. Тэр зургаа энэ хуудаснаас оруулна.

Урагдсан, хагарсан зургийг засаж болох уу?+

Болно. Урагдсан, нугалаас, зураас, толбыг арилгаж дутуу хэсгийг нөхнө. Царайны хэсэг их гэмтсэн бол бүрэн сэргэхгүй байж болно — тэр үед нэг удаа үнэгүй дахин гаргуулна.

Хэр удах вэ?+

1–3 минут. Хуудсаа хаасан ч бэлэн болсон зургаа «Миний захиалга» хэсгээс авна.

Фотошопоор засуулахаас юугаараа ялгаатай вэ?+

Мастер хайж, мессежээр тохирч, хэдэн өдөр хүлээх шаардлагагүй. Зургаа оруулаад QPay-ээр төлмөгц автоматаар хийгдэж 1–3 минутад бэлэн болно — шөнө, амралтын өдөр ч ажиллана.

Миний зургийг хэн нэгэн харах уу?+

Үгүй. Зургийг зөвхөн таны захиалгыг хийхэд ашиглаад 30 хоногийн дараа автоматаар устгана. Захиалгын хуудас зөвхөн танд өгсөн холбоосоор нээгдэнэ.

Бусад үйлчилгээ