Асуулт, хариулт
01QPay-ээр яаж төлөх вэ?+
Захиалга өгөхөд QR код гарч ирнэ. Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк гээд аль ч банкны аппаар уншуулаад төлнө. Утаснаасаа захиалж байгаа бол банкныхаа нэр дээр дарахад апп нь шууд нээгдэнэ.
02Төлчихсөн мөртлөө "Төлбөр хүлээж байна" гэсээр байна+
"Төлбөрөө шалгах" товчийг дарна уу. Банкнаас мэдээлэл ирэхэд хэдэн секунд болдог. 10 минутын дараа ч өөрчлөгдөхгүй бол захиалгын дугаар, гүйлгээнийхээ зургийг явуулаад бидэнтэй холбогдоорой.
03AI зураг хэр удаан хийгддэг вэ? Таалагдахгүй бол яах вэ?+
Ихэвчлэн 1–3 минут болно. Үр дүн таалагдаагүй эсвэл царай өөрчлөгдсөн бол захиалгынхаа хуудсан дээр юуг засахыг бичээд «Дахин гаргах» товчийг дараарай. Нэг удаа үнэгүй шинээр гаргуулж болно.
04Ямар зураг оруулбал сайн үр дүн гарах вэ?+
Хуучин зургаа тэгш газар тавиад, гэрэл ойхгүй байхаар бүтнээр нь дараарай. Хөрөг, CV зурагт нүүр нь тод, урдаас авсан, ганцаараа байгаа зураг хамгийн тохиромжтой.
05Захиалгаа дахин яаж олох вэ?+
Захиалга хийсэн утас, компьютерийнхоо "Миний захиалга" хэсгээс олно. Өөр төхөөрөмжөөс харах бол захиалгынхаа холбоосыг хуулж хадгалаарай.
06Мөнгөө буцааж авч болох уу?+
Дижитал үйлчилгээ учраас төлбөрийг буцаадаггүй. Харин үр дүн таалагдаагүй бол нэг удаа үнэгүй шинээр гаргуулж болно. Дэлгэрэнгүйг үйлчилгээний нөхцөлөөс харна уу.